Introduction to the Medical Facilities of Nanoori Hospital

Introduction to the Medical Facilities

The Spinal Center Img

The Spinal Center

Нанүри эмнэлгийн сээр нурууны төв нь хамгийн орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй ба өвчтөнгүүддээ нарийн зөв оношилгоо, эмчилгээг хүргэж байна. Сээр нурууны төв нь жил бүр 2,300 гаран хүнд мэс засал хийдэг. Нанүри эмнэлгийн сээр нурууны төвийн эмч ажилтангууд нурууны дискний өвчин, нурууны сувгийн нарийсалт, ясны хугарал, хэлбэрийн өөрчлөлт болон сээр нурууны гажилт зэрэг сээр нурууны өвчнийг өргөн цар хүрээтэйгээр дээд зэргийн нарийн мэргэжлийн түвшинд мэс засал хийж байна. Сээр нурууны өвчинг анагаах мэргэжлийн судалгаа ба өөрчлөлт шинэчилэлтийн төлөөх хүсэл тэмүүлэл нь эмчилгээг өндөр түвшинд хийхийн зэрэгцээ солонгосын хамгийн сайн сээр нурууны төвийг бий болгож байна.

The Joint Center Img

The Joint Center

Нанүри эмнэлгийн үе мөчний төв нь үе мөчний үрэвсэл юм уу бусад шалтгааны улмаас үүдэлтэй үе мөчний өвчинг эмчилэх, нөхөн сэргээхийн төлөө бүх хүчээ дайчлан ажилласаар ирсэн юм. Эмч нар нь үе мөчний дурангийн адил маш жижиг зүсэлттэй мэс засал хийх өндөр туршлагатай бөгөөд жил бүр 1,000-аас дээш тооны мэс засал хийж байна. Маш жижиг зүсэлттэй мэс ажилбарын үндсэн зарчим нь аль болох бага хагалбараар хүндрэлийг багасгах замаар өвчинг эмчилэх явдал юм. Нанүри эмнэлэгийн үе мөчний төв нь хиймэл үе суулгуулах өвчтөнгүүдэд мэс засал хийлгэхийн өмнөөс эхлэн мэс засал ба мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хүртэл дээд зэргийн үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Non-surgica Img

Non-surgica

Сээр нурууны мэс заслын бус эмчилгээний төв нь хүзүү болон бүсэлхий нурууны өвдөлтийг нурууны хатуу бүрхүүлийн гадуур мэдээ алдуулж мэдрэлийг нөхөн сэргээх эмчилгээ(Percutaneous epidural neuroplasty), диск нөхөн сэргээх эмчилгээ, булчин цочроох болон төрөл бүрийн мэдрэл тусгаарлах эмчилгээ зэрэг орчин үеийн мэс заслын бус эмчилгээ хийж байна. Нанүри эмнэлэгийн сээр нурууны мэс заслын бус эмчилгээний төв нь өвчин анагаагч эмч ба нөхөн сэргээх эмчилгээ, дорны анагаах ухаан, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөнөөр эмчлэх салбарын мэргэжилтэнгүүдээс бүрддэг. Энэхүү нэгдсэн арга замаар эмийн эмчилгээ, физик эмчилгээ, засан сайжруулах эмчилгээ гэх зэрэг дагнасан эмчилгээнээс илүү хурдан бөгөөд үр дүнгээ удаан хадгалдаг эмчилгээг өвчтөнд үзүүлж байна.

Center for Exercise Therapy Img

Center for Exercise Therapy

Сүүлийн үед орчин үеийн хүмүүс хөдөлгөөн дутагдах, буруу зуршилын улмаас нуруу, үе мөчний өвчтөнгүүд нэмэгдэж байна. Ийм өвчтөнд мэс засал шаардлагагүй тохиолдолд шинжлэх ухааны үүдэлтэй, системчилсэн дасгал хөдөлгөөн хийснээр булчин чангаруулж өвчин зовиурыг хурдан багасгадаг. Мэс засал шаардлагатай тохиолдолд мэс заслын дараах нөхөн сэргээх хөтөлбөрөөр дамжуулан үлдэц зовиур болон сээр нурууны үе мөчний үйл ажиллагааг сэргээж өвчин дахин сэдрэх магадлалыг бууруулдаг. Нанүри дасгал хөдөлгөөн эмчилгээний төвд олон арван эмч мэргэжилтэн(эмч) ба нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтэнгүүд 10-аад жилийн турш маш олон клиник туршлага, судалгаа хийсэн ба өвчин зовиурыг арилгах, дахин сэдрэх явдал гаргахгүй байхын төлөө хичээн ажиллаж байна.

Cutting-edge Equipment and Advanced Medical Service

Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img1Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img2Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img3

Сээр нуруу, үе мөчний нөхөн сэргээх эмчилгээнд зориулсан системчилсэн тоног хэрэгсэл бүхий физик эмчилгээний төв нь орчин үеийн жингүй даралт бууруулагч эмчилгээний төхөөрөмж болох KNX-7000 төдийгүй сээр нурууны булчин чангаруулагч, биеийн гадна талаас цохилт өгөх эмчилгээний төхөөрөмжтэй бөгөөд олон төрлийн мэргэжлийн эмчилгээг хийж байна. Түүнээс гадна дулааны эмчилгээ, цахилгаан эмчилгээ, үе мөчний дасгал, булчингийн дасгал зэрэг эмчилгээнүүдийг хийж байна. Ялангуяа тариа юм уу эмгүйгээр эмчилдэг зөвхөн Нанүри эмнэлэгийн бусдаас ялгарах эмчилгээний систем болох ЭСМА(ESMA) эмчилгээ гэж байдаг. Биеийн гаднаас цохилт өгөх эмчилгээ ба гар иллэгэн эмчилгээний аргыг хослуулан эмчилгээний үр дүнг нэмэгдүүлсэн.

Cutting-edge Equipment and Advanced Medical Service

PACS-ын шулуун уртасгагч PET-CT, MRI 3.0T судас тодруулагч ба бичил дуран авай, дотор эрхтний дуран зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр илүү нарийн зөв эмчилгээний орчинг бүрдүүлсэн.

Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img1Cutting-edge Equipment and Advanced Medical Service  Img2Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img3Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img4 Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img5Cutting-edge Equipment and Advanced Medical Service  Img6Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img7Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img8 Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img9Cutting-edge Equipment and Advanced Medical Service  Img10Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img11Cutting-edge Equipment and Advanced Medical Service Img12